Г.Саранхүү: Хурдан морины унаач хүүхдийн насыг найм болгон нэмсэн

Г.Саранхүү: Хурдан морины унаач хүүхдийн насыг найм болгон нэмсэн

Цар тахлын улмаас 2019-2021 онд улсын хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулагдаагүй. Харин Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлснээр энэ он гарснаас хойш хурдан морины 82 уралдаан зохион байгуулагджээ. Эдгээр уралдаанд нийт 3184 унаач оролцож уралдааны явцад 9 хүүхэд бэртэж гэмтэж, нэг нь нас барсан байна.

Иймд уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаа талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү мэдээллээ.

Тэрбээр "Нэгдүгээрт, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс унаач хүүхэд болон эцэг эхчүүдэд, уяачид зориулсан зөвлөмжийг хүргүүлж байна. Мөн унаач хүүхдүүдийн урьдчилсан бүртгэлийг хийж, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан эсэх, морь унах хуулийн насанд хүрсэн эсэх, морь унаж бэлтгэгдсэн эсэхийг бүртгэн авч байна. Улмаар гарааны зурхай дээр унаач хүүхдүүдийг өмнөх мэдээлэл бүхий картаар таньж, стандартын хувцас хэрэгслийг зөв өмссөн эсэхэд хяналт тавьж ажиллаж байна. Хоёрдугаарт, Үндэсний их баяр наадмын тухай хуулиар долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унаж уралдахыг зөвшөөрдөг байсан. Харин тун саяхан энэ хуулийг шинэчлэн найруулж баталснаас хурдан морь унаж уралдах хүүхдийн насыг найм болгон нэмсэн" гэлээ.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв




Өнөөдөр хонь өдөр

17 минутын өмнө