ШУУРХАЙ: С.Лавров Монгол дахь айлчлалаа дуусган, Вьетнамд очжээ

ШУУРХАЙ: С.Лавров Монгол дахь айлчлалаа дуусган, Вьетнамд очжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр/2022.07.05/ манай улсад албан ёсны айлчлал хийж, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай уулзан, хэлэлцээ хийсэн билээ.

Тэгвэл тэрбээр Монгол дахь нэг өдрийн айлчлалаа дуусгаж, өнөөдөр Вьетнам улсад айлчилж байгаа аж. Тэрбээр Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхан Сон, Ерөнхий сайд Фам Мин Чин, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг тэргүүтэй хүмүүстэй уулзах аж Энэхүү айлчлал нь хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн үеэр болж байна. Долоо хоногийн сүүлээр С.Лавров Индонезид болох G20 бүлгийн тэргүүлэх баян орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор төлөвлөжээ.