Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар замын мэдээлэл бүхий QR код байршуулжээ

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар замын мэдээлэл бүхий QR код байршуулжээ

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын гурван чиглэлд нийт 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил хийгдэж буй.

Үүнтэй холбогдуулан Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км автозам дагуу гурван байршлыг, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км автозам дагуу хоёр байршлыг тус тус хаасан бөгөөд хаагдсан хэсэг тус бүрд түр зам гарган ажиллаж байна. Улаанбаатар хот болон орон нутгаас Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт нэвтрэх хэсгийн пост дээр QR код бүхий самбарууд байршуулах ба зорчигчид тус кодыг гар утсаараа уншуулан түр замуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг урьдчилан авах боломжтой юм.

Автозамын барилгын ажил хийгдэж байгаатай холбогдуулан тодорхой байршлуудад анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг байрлуулж байгаа боловч шөнө оройн цагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлаа бүрэн хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.

 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө