Буриадад зургаан настай монгол хүү төөрсөн байсныг олж, эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ

Буриадад зургаан настай монгол хүү төөрсөн байсныг олж, эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ

Буриадын Аршан хотын Тункинский тосгоны үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зургаан настай Монгол хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн байсныг олжээ.

Хүүг Тункинскийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хяналтын ажилчид олж, ойролцоох цагдаагийн постонд аваачсан байна. Улмаар хүүгийн аавыг олж, хүлээлгэн өгчээ. Зуны улирал эхэлсэн энэ үед тус хотод ирэх жуулчдын тоо нэмэгддэг аж. Үүний зэрэгцээ бага насны хүүхдүүд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол их гардаг хэмээн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид хэлжээ. Тиймээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг, эхчүүдэд уриалсан байна.

Эх сурвалж: Infpol