Алга болсон гэх охин ангийнхаа найзынд тоглож байжээ

Алга болсон гэх охин ангийнхаа найзынд тоглож байжээ

Энэ сарын 15-ны өдөр 50-р дугаар сургуулийн орчмоос М гэх охин сураггүй алга болсон тухай цахим орчинд мэдээлэл цацагдаж байсан билээ. Харин тухайн охиныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн хайх ажиллагааны үеэр ангийнхаа найзын гэрт нь тоглож байхыг нь олж тогтоон ар гэрийнхэнд нь эрүүл саруул хүлээлгэн өгчээ.

Охин хичээлээ тараад ээж болон эмээтэйгээ өөрийн утсаараа холбогдож ангийнхаа охины гэрт байгаагаа мэдэгдэж утас нь удалгүй унтарсан аж. Энэ хугацаанд ар гэрийнхэн “утас нь унтарчихлаа” “11 дүгээр байрнаас ирээд аваарай гэж холбогдоод сураггүй боллоо” гэж 17 цагт цагдаагийн байгууллагад хандсан байна. Удмаар охиныг Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт ангийнхаа хүүхдийн гэрт байхад нь олсон байна.