СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургаан настай хүүхэд гэрийнхээ цонхоор үсэрч, хүнд гэмтэл авчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургаан настай хүүхэд гэрийнхээ цонхоор үсэрч, хүнд гэмтэл авчээ

Гэртээ ганцаараа байсан зургаан настай хүүхэд гэрийнхээ цонхоор гарах оролдлого хийх гэж үсэрсэн хэрэг гарсан байна. Улмаар хүүхэд хүнд гэмтэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр Увс аймаг Улаангом сумын гуравдугаар багт байрлах нэгэн байрнаас зургаан настай эрэгтэй М нь таван давхарын цонхоор үсэрчээ. Хүү гэрийнхээ цонхоор үсэрснээс болж биедээ гэмтэл авч одоогоор биеийн байдал тааруухан хэвтэн эмчлүүлж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж цонх салхивчиндаа авулгүй байдлын үүднээс хаалт бэхэлгээг хийх, бага насны хүүхдийг ганцаааранг гэртээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.