С.Эрдэнэ, Х.Баттулга нар “АН-ын гэр”-ийг Хүй долоо худагт тус тусдаа барьжээ

С.Эрдэнэ, Х.Баттулга нар “АН-ын гэр”-ийг Хүй долоо худагт тус тусдаа барьжээ

Улсын баяр наадмыг тохиолдуулан иргэд, аж ахуй нэгжүүд “Хүй долоо” худагт гэр барьж зочилдог уламжлалтай. Иймд Ардчилсан нам /АН/-аас тус газарт гэр барьж намын гишүүд, дэмжигчдэд зочилдог болоод удаж байгаа аж.

Харин энэ жил Хүй долоо худагт АН-ын нэртэй хоёр гэр баригджээ. Тодруулбал, Монгол наадам цогцолбороос 600 метрийн зайд Х.Баттулга “АН-ын гэр”-ийг барьж дэмжигчид нь цуглаж байгаа бол, тус цогцолбороос 800 метрийн зайд С.Эрдэнэ “АН-ын гэр”-ийг барьж гишүүд, дэмжигчид нь зочилж байгаа аж. Харин зарим гишүүд нь “гэр андуурч ороод, бусдад хардагдав” хэмээн хошигнож, анхааруулж байгаа аж.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө