УИХ-ын дарга Г.Занданшатар Их насны түрүү морины галаар зочиллоо

УИХ-ын дарга Г.Занданшатар Их насны түрүү морины галаар зочиллоо

Улсын их баяр наадмын Их насны түрүүнд Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат аймгийн алдарт уяач С.Энхтөрийн дүүгүүр хээр морь хурдалсан. 

Тэгвэл өнөөдөр /2020.07.12/ УИХ-ын дарга Г.Занданшатар С.Энхтөрийн галаар зочилж хүндэтгэл үзүүлжээ. Өнөөдөр Төрийн гурван өндөрлөг Хүй долоон худагт очиж уяачдын галаар зочилдог уламжлалтай билээ.