“Хөрөг залах” зарлиг гарсан тул "Сүхбаатарын төв талбай"-г буцаагаад “Чингисийн талбай” гэж нэрийдэх хэрэгтэй /САНАЛ АСУУЛГА/

“Хөрөг залах” зарлиг гарсан тул "Сүхбаатарын төв талбай"-г буцаагаад “Чингисийн талбай” гэж нэрийдэх хэрэгтэй /САНАЛ АСУУЛГА/

Энэ жил /2022.07.11/-ийн Үндэсний их баяр наадмын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах” тухай зарлиг гаргасан.

Тус зарлигд, “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай, Төрийн бүх байгууллага, Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэсэн бол, “Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай” гэжээ.

Товчхондоо, Төрийн ордон, төрийн байгууллага, сургалтын байгууллага Чингис хааны эш хөргийг заавал зална гэсэн үг. Харин нэгэнт л Чингис хааны хөргийг залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч байгаа бол, “Төв талбай”-г буцаагаад “Чингисийн талбай” гэж нэрийдэх шаардлага гарч байна.

Төв талбай. 2022.06 сар

Учир нь Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл томилогдон ажиллаж байхад 2013 оны долдугаар сарын 15 /2013.07.15/-ны өдөр хуралдсан НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Сүхбаатарын гэж нэрлэж байсан “Төв талбай”-г Чингис хааны нэрэмжит талбай болгон нэрлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр тус талбайг “Чингис хааны талбай” гэж нэрлэх болсон.

Гэтэл НИТХ дахь МАН-ын бүлэг болоод МАН-ыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатарын удмынхан дээрх шийдвэрийг эсэргүүцэж” Захиргааны хэргийн шүүхэд “хандсан байдаг.

Учир нь тус талбайг “Сүхбаатар”-ын нэрээр нэрлэхдээ ар гэрийнхний зөвшөөрөл авсан бол, цуцлахдаа ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй” гэх мэдээлэл ч гарч байв. Улмаар 2016 оны наймдугаар сар /2016.08/-д Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, 2013 оны төв талбайг “Чингисийн талбай” гэж нэрлэсэн тогтоолыг хүчингүй болгож Д.Сүхбаатарын талбай гэх нэрийг сэргээсэн юм.

Харин өдгөө Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан тул “Төв талбай”-гаа ч буцаагаад “Чингис хааны талбай” гэж нэрлэх шаардлага үүсэж байна. Учир нь Чингис хаан болон Д.Сүхбаатар нарын Монгол Улсад байгуулсан гавьяаг харьцуулашгүй, нөгөө талаар Д.Сүхбаатарын түүх бол социализмын үеийн үзэл суртал гэж шүүмжлэх иргэд ч цөөнгүй байдаг.

Төрийн ордны урд талын “Сүхбаатарын талбай”-г Чингис хааны талбай гэж дахин нэрлэх нь зөв үү?

Нийт: 218 саналтай