Тавантолгой ХК-ийн дэд захирлыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Тавантолгой ХК-ийн дэд захирлыг АТГ-аас шалгаж эхэлжээ

"Таван толгой" ХК-ийн Худалдан авалт, дэд бүтэц хариуцсан дэд захирал Ц.Хангайг АТГ шалгаад эхэлжээ.

Түүнийг "Дархан", "Сэлэнгэ" аймгийн цахилгаан станцыг хувьчилж авсан гэх асуудалтай холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Цаашлаад худалдан авалтын мөнгө Сингапур дахь оффшор дансаар дамжсанд АТГ анхаарлаа хандуулсан байх магадлалтай ажээ. Ц.Хангай нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн төрсөн хүү юм.