Наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын гадаад хэргийн сайд манай улсад айлчилна

Наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын гадаад хэргийн сайд манай улсад айлчилна

 БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мөн манай улсад айлчлахаар болжээ.

Тодруулбал, энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Ирэх наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна. Энэ үеэр яригдах гол асуудлуудад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпын үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байгаа" гэжээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө