Өнгөрөгч шөнө угаарын хийд хордож 19 хүүхэд, 23 том хүн эмнэлэгт ханджээ

Өнгөрөгч шөнө угаарын хийд хордож 19 хүүхэд, 23 том хүн эмнэлэгт ханджээ

Тавантолгой ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний угаарын хийд одоогоор долоон хүн хордож амь насаа алдаад байгаа юм. Харин угаартаж эмнэлгийн байгууллагад хандсан иргэдийн тоо 300 гаруй болоод байна. Энэ сарын 16-17 нд шилжих шөнө буюу өнгөрөгч шөнө Хордлогын үндэсний төвд нийт 42 хүн угаарын хийд хордсон гэж дуудлага мэдээлэл өгснөөс 19 нь бага насны хүүхэд, 23 нь насанд хүрсэн иргэд байжээ. 

Статистик мэдээлэл