Нелсон Манделагийн үүсгэсэн “The Elders” олон улсын байгууллага Ц.Элбэгдоржийг гишүүнээр элсэхийг урьжээ

Нелсон Манделагийн үүсгэсэн “The Elders” олон улсын байгууллага Ц.Элбэгдоржийг гишүүнээр элсэхийг урьжээ

Эрх чөлөөний төлөө тэмцэгч Нелсон Манделагийн үүсгэн байгуулсан “The Elders” олон улсын төрийн бус байгууллага ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гишүүнээр элсэхийг урьжээ.

Энэ талаар тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Сайхан мэдээ. Манделагийн байгууллага намайг эгнээндээ урилаа. Өнөөдөр түүний өдрийг дэлхий даяар тэмдэглэж байгаа юм. THE ELDERS. Walk together. Work together. Learn together. Speak out together. Change the world together” гэсэн байна.

Эрх чөлөөний төлөө тэмцэгч Нелсон Манделаг 92 настай байхад буюу 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 7 дугаар сарын 18(түүний төрсөн өдөр)-ыг “Нелсон Мандела олон улсын өдөр” болгон зарласан байдаг. “Нелсон Мандела олон улсын өдөр” өчигдөр тохиосон. 

“The Elders”-ийг 2007 онд Нелсон Мандела санаачлан, үүсгэн байгуулсан бөгөөд ахмад төрийн зүтгэлтнүүд, хүний эрх, энх тайвны төлөө тэмцэгчдээс бүрдсэн олон улсын төрийн бус байгууллага юм.