Зээлийн хүүд хязгаар тогтоох хууль батлагдвал банк 1.5 хувь, ББСБ 2 хувиар хязгаарлагдана

Зээлийн хүүд хязгаар тогтоох хууль батлагдвал банк 1.5 хувь, ББСБ 2 хувиар хязгаарлагдана

Энэ долоо хоногт “Зээлийн хүүд хязгаар тогтоох” тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэнэ. Тус хууль батлагдвал өнөөдөр 30 гаруй хувь болж өсөөд байгаа арилжааны банк болоод ББСБ, Ломбард зэргийн зээл хүүд дээд хязгаар тогтож, тус газрууд өөрсдийн дураар зээлийн хүүг тогтоох боломжгүй болж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хууль батлагдвал бүх төрлийн зээлийн хүү жилийн 18 хувь буюу түүнээс дээш байж болохгүй гэж хуульчлах ажээ.

Тэгвэл энэ тухай эдийн засагч Д.Ангар өөрийн facebook хуудастаа “Энэ 7 хоногт УИХ-р Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийг хэлэлцэнэ. Банкны зээлийг жилийн 18% (сарын 1.5%) ББСБ-н зээлийг жилийн 24% (сарын 2%)-р хязгаарлах хууль юм. Энэ хуулийн төслийг ТА дэмжих бн уу?

Дэмжиж байвал "Би дэмжиж байна" гэж бичээд Share хийнэ үү. УИХ-ын гишүүд маань жирийн иргэд ямар санаа бодолтой байгааг мэдэж аваг” гэжээ.