МАХН: Орон сууцанд хамрагдах хүсэлтэй 21 мянган хүн бүртгүүлсэн

МАХН: Орон сууцанд хамрагдах хүсэлтэй 21 мянган хүн бүртгүүлсэн

МАХН есдүгээр сарын 27-нд бүх нийтийг орон сууцжуулах ажил эхлүүлж байгаагаа зарлаж, хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тодруулбал, МАХН 2016 онд тэг түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан. Мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан зүйлээ саяхнаас ажил хэрэг болгож улмаар “Өрх бүрт орон сууц” Үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаагаа аравдугаар сарын 05-нд хийсэн байдаг.

Долоо хоног бүрийн Бямба гарагт МАХН-ын өөрийн төв байрны урд иргэдийг цуглуулж 2020 онд үнэгүй орон сууцанд орох иргэдийн бүртгэлийг хийж эхлээд байгаа юм. Тус арга хэмжээнд очсон хүн бүрийн иргэний үнэмлэхийг хуулбарлаж аваад, анкет бөглүүлж, ямар хэмжээтэй, хаана байршилтай орон сууцанд орох хүсэлтэй байгааг нь бүртгэн авч байгаа аж. Харин хэрхэн яаж, ямар эдийн засгийн тооцоогоор иргэдийг үнэгүй байранд оруулах талаараа тэд тайлбарлахдаа олон байртай иргэдийн орон сууцыг хурааж авах замаар гэж тайлбарлаж байгаа юм.

Аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар орон сууцанд хамрагдах хүсэлтэй 10 мянган хүн бүртгүүлсэн тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл нээлтээ хийснээс хойш хичнээн хүн бүртгүүлээд байгааг тус намаас тодрууллаа.

Энэ талаар МАХН “Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 21 мянган хүн бүртгүүлээд байна. Хөдөө орон нутагт буюу аймгуудын төвд иргэдийг бүртгэх ажил одоогоос хоёр хоногийн өмнө эхлэсэн. Энэ тухай тоон мэдээлэл арваннэгдүгээр сарын эхээр нэгтгэгдэж тодорхой болно” хэмээлээ.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө