Б.Баатархүү: Гудамжинд согтуу бие зассан алба хаагчийг ажлаас нь халсан

Б.Баатархүү: Гудамжинд согтуу бие зассан алба хаагчийг ажлаас нь халсан

Олон нийтийн сүлжээнд гудамжинд бие засаж байгаа цагдаагийн алба хаагчийн зураг түгсэн. Тэгвэл олон нийтийн газар бие зассан цагдаагийн алба хаагчийг өнөөдөр /2019.10.17/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүнчлэн олон нийтийн газар бие зассан гэх үндэслэлээр Зөрчлийн хуулиар торгох шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийх үеэрээ мэдээлэхдээ:

-"Энэ сарын 16-ны өдрийн 18.00 цагт цагдаагийн алба хаагч ил задгай талбайд бие зассан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Уг бичлэг тавигдсан даруйд бид тухайн алба хаагчийг олж тогтоосон. Тухайн алба хаагч ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн гудамж талбайд бие зассан байсан. Энэ дагуу Зөрчлийн тухай хууль болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, нэр хүндийг гутаасан учраас тухайн алба хаагчийг ажлаас нь халсан" гэх тайлбарыг өглөө.