Л.Болд Европын Холбоонд итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Л.Болд Европын Холбоонд итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайенд 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайенд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлаад Европын Холбоо нь Монгол Улсын гадаад бодлогын чухал “гуравдагч хөрш” гэдгийг тэмдэглэж, Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд хоёр талын харилцааг цаашид бэхжүүлж, хамтын ажиллагааг шинэ салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен Элчин сайд Л.Болдод Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улс, Европын Холбооны харилцааг цаашид бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.