Ван И-гийн айлчлалын үеэр “Монгол, Орос, Хятад” гурван төрийн тэргүүн нарын уулзалтыг товлож магадгүй гэжээ

Ван И-гийн айлчлалын үеэр “Монгол, Орос, Хятад” гурван төрийн тэргүүн нарын уулзалтыг товлож магадгүй гэжээ

Ирэх наймдугаар сар /2022.08/-д БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна гэх тов гараад байна. Харин тус айлчлалын хүрээнд яригдах гол асуудлуудад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпын үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах зэрэг асуудал багтаж байгаа гэсэн юм.

Харин мөн өөр хэд хэдэн асуудлууд яригдаж болзошгүй талаар Эдийн засгийн ухааны доктор, олон улс судлаач, Б.Үүр-Цайх Өдрийн сонинд ярилцлага дуржээ.

Тэрбээр, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийн ихэнх хувийг Хятад улсаас гаргаж байгаа. Иймд хариуд нь уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний худалдан авалтаа нэмэгдэх асуудал ярилцах болов уу. Мөн Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, эцсийн шийдвэр гарна гэж бодож байна. Судлаач хүний хувьд хэлэхэд Орос бидэнд туслахгүй эсрэгээрээ биднээс яаж илүүг авах вэ л гэж бодно. Энэ цаг үед Ван И гийн айлчлал илүү үр өгөөжтэй, таатай байх болно” гэжээ.