Засгийн газрын хурлаар ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хурлаар ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.27/ болж байна. Энэ удаагийн хурлаар;

  • Төрийн өмчийн дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын талаар авах арга хэмжээ,
  • Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс болон ачаа ачиж буулгах терминал, логистикийн төв байгуулах хүрээнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол,
  • Намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоол,
  • Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын тухай,
  • Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүдийн талаар,
  • Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрнээр ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төсүүдийн талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.