Б.Амархүүд холбогдох хэргийг энэ сарын 29 ны өдөр хэлэлцэх Шүүхийн тов гарчээ

Б.Амархүүд холбогдох хэргийг энэ сарын 29 ны өдөр хэлэлцэх Шүүхийн тов гарчээ

Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны  өдрийн 11:30 минутын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Б.Амархүүг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 14:00 цагт хийхээр товлосон байна.

Хэргийг сануулбал энэ оны есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол улсын СТА Б.Амархүү өөрийн эзэмшлийн автомашин дотроо хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байх үедээ үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан байдаг.

Ингээд мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан Б.Амархүүгийн автомашинд нь болон гэрт нь мөрдөгч нар хуулийн дагуу нэгжлэг хийн зарим шаардлагатай нотлох баримтуудыг бэхжүүлэн авч улмаар цагдан хорих байр луу авч явсан байдаг.