Ц.Элбэгдорж: "Тайвань бол Хятадын салшгүй хэсэг" гэсэн бодлогоо Монгол Улс тууштай баримталсан нь дээр

Ц.Элбэгдорж: "Тайвань бол Хятадын салшгүй хэсэг" гэсэн бодлогоо Монгол Улс тууштай баримталсан нь дээр

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудаар айлчлах явцдаа Тайваньд зочилно гэсэн нь БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгарч, АНУ болон Хятадын харилцаа “хамгийн доод түвшин”-дээ хүрээд байна.

Харин Нэнси Пелоси твиттер хуудсандаа Конгрессын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хийх тус айлчлал нь "АНУ бүс нутаг дахь манай холбоотнууд болон найз нөхдөдөө тууштай байгаагаа дахин нотлох зорилготой" гэж мэдэгдсэн.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан “түүний айлчлалыг цагаа олдоогүй” гэсэн гэдэг.

Мөн энэ асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдан, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн долоо хоногт 2 цаг гаруй хугацаанд утсаар ярьсан байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудастаа, “Монгол улс "Нэг Хятад", "Тайвань бол Хятадын салшгүй хэсэг" гэсэн бодлогоо тууштай баримталсан нь дээр. Америк ч ийм байр суурьтай орон. Харин эрх чөлөө, ардчиллын төлөө бол дуу хоолойгоо өргөсөөр байх нь зөв” гэж мэдэгджээ.