Э.Оюунболд нэгт, О.Хангай хоёрт эрэмбэлэгджээ

Э.Оюунболд нэгт, О.Хангай хоёрт эрэмбэлэгджээ

2018-2019 оны үндэсний бөхийн улирал их баяр наадмаар өндөрлөнө. Одоогоор улс  аймгийн алдар цолтой 14 удаан барилдаан болоод байгаа юм. Бямба гарагт  Аваргуудын нэрэмжит барилдаан, зургадугаар сарын дундуур Чингэлтэй хайрхан уулын хишиг барилдаан, сарын сүүлээр Наадмын сорилго барилдаан тус тус болно. Монгол улсын арслан Э.Оюунболд, улсын харцага О.Хангай нар тус бүр гурван удаа түрүүлээд байна.  14 барилдааны дараах байдлаар ийм тэргүүлэгч нар тодорчээ. Н.Батсуурь аварга дөрвөн удаа тэргүүн байр булаацалдсан ч бүгдэд үзүүр булаав.

1.Э.Оюунболд гурван түрүү

2.О.Хангай гурван түрүү

3.Б.Гончигдамба хоёр түрүү

4.Б.Бат-Өлзий хоёр түрүү

5.Р.Пүрэвдагва нэг түрүү

6.П.Бүрэнтөгс нэг түрүү

7.Д.Анар нэг түрүү

8.С.Мөнхбат нэг түрүү