Б.Жавхлан: Ардчилсан намын үед босгосон Чингис бондыг түлхүү шалгана

Б.Жавхлан: Ардчилсан намын үед босгосон Чингис бондыг түлхүү шалгана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтуудыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг байгуулж, тус Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлахаар болсон байна. 

Энэ талаар тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өнөөдрийг хүртэлх Монгол Улсын Засгийн газруудаас гарсан фондын зарцууулалтыг шалгах ажлын хэсгийг байгууллаа. Үүнийг би ахална. Уг Ажлын хэсэг манай улс дефолт зарлана гэх асуудалтай шууд холбоотой.

Манай улс дефолт зарлах нөхцөл байдал үүсээгүй. Энэ Аюулаас хол байна.

Өнөөдрийг хүртэл гарсан нийт 7 бондоос эхний нэг нь л төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Тиймээс Ажлын хэсгийн шалгах үйл ажиллагаа Ардчилсан намын үед босгосон Чингис бондыг түлхүү шалгаж, ямар эрсдэл бий болгосныг ил болгох болно. Үүний 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болоод байгаа. Үүнээс харахад, бид өр тавих хэмжээ гэхээсээ илүү өрийн зарцуулалтад маш их анхаарах шаардлагатай" гэлээ.