Улаанбаатарт 25 градус дулаан байна

Улаанбаатарт 25 градус дулаан байна

Өнөөдөр /2022.08.04/ Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 33-38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.