"Тайваний агаарын орон зай руу Хятад улс онгоц хөөргөх юм бол мөргөлдөөн гарах магадлал өндөр байна" гэжээ

"Тайваний агаарын орон зай руу Хятад улс онгоц хөөргөх юм бол мөргөлдөөн гарах магадлал өндөр байна" гэжээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айчлалын дараа БНХАУ тус арлын ойролцоо томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж эхэлсэн талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж эхлээд байна. 

Тус сургуулилтын үеэр Хятад улс Тайвань руу ойртож эхэлбэл нөхцөл байдал хурцдаж магадгүй гэж АНУ-ын олон улсын стратегийн судалгааны төвийн захирал Бонни Лин хэлжээ.  Тэрээр, “Хэрэв Хятад улс Тайваний агаарын орон зайд онгоц хөөргөхөөр шийдсэн бол Тайвань тэднийг саатуулах гэж оролдох магадлал өндөр байна. Энэ нь тэдний дунд мөргөлдөөн зэрэг олон янзын хувилбар гарч болзошгүй" гэж ВВС агентлагт ярьжээ.

Эх сурвалж: BBC