Оросын БХЯ-аас зохион байгуулдаг “Аравт” морин цэргийн уралдаанд оролцохоор Орос, Узбекистаны багууд Монголд иржээ

Оросын БХЯ-аас зохион байгуулдаг “Аравт” морин цэргийн уралдаанд оролцохоор Орос, Узбекистаны багууд Монголд иржээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан энэ сарын 13-18 /2022.08.13-18/-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд тус уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистаны багууд өчигдөр /2022.08.03/ манай улсад хүрэлцэн иржээ.

Хоёр улсын баг тамирчдыг "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ "Буянт ухаа" олон улсын нисэх буудлаас угтан авсан аж. Харин үүний дараа Зимбабве улсын баг тамирчид энэ сарын 6 /2022.08.06/-ны өдөр манай улсад хүрэлцэн ирэх аж.

ФОТО: