"Орос Монгол ах дүү улс спортын салбарт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан" гэж ОХУ-ын хэвлэлд гарчээ

"Орос Монгол ах дүү улс спортын салбарт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан" гэж ОХУ-ын хэвлэлд гарчээ

ОХУ-ын хэвлэлд Буриад Монгол улсууд спортын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан талаар нийтэлжээ.

Тус мэдээлэлд, "Ах дүү хоёр улсууд спортын салбарт албан ёсоор хамтын ажиллагаа хийхээр болж байна. Тодруулбал, наймдугаар сарын 02-ны өдөр /2022.08.02/ Буриадын Спорт, залуучуудын бодлогын яам Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хороотой биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Хоёр талууд үндэсний, олимп болон паралимпийн спортын төрлүүдэд хамтран ажиллахаас гадна залуучууд, сургууль, оюутан, олон нийтийн спорт, сонгомол спорт, мэргэжлийн спорт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир, дасан зохицох биеийн тамирын спортыг хөгжүүлж, эрүүл амьдралыг хэв маягийг төлөвшүүлнэ" гэжээ.

Эх сурвалж: Baikal.ru