Улаанбаатарт 26 градус дулаан байна

Улаанбаатарт 26 градус дулаан байна

Өнөөдөр \2022.08.05\ ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
 
Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө 24-26 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.