СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймагт аадар бороо орсны улмаас 80 орчим бог мал хорогджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймагт аадар бороо орсны улмаас 80 орчим бог мал хорогджээ

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Хар үзүүр” гэдэг газар аадар бороо орсны улмаас малчин Б-ийн 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогдсон тухай мэдээллийг өчигдөр онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.

Урьдчилсан байдлаар үерт тус сумын харьяат малчин Б-ийн 80 орчим бог мал өртөж хорогдсон бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 08.05-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг утгах ажлыг зохион байгуулах тухай мэдээллийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.