Өнөөдөр луу өдөр

Өнөөдөр луу өдөр

Аргын тооллын 8 сарын 7, Адъяа гараг. Билгийн тооллын 10, Эрхтэний тэнгэрт одтой, хар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэр эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 21 цаг 33 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.