Тарваган тахлын голомтоос, мотоциклээр дөрвөн ширхэг тарвага тээвэрлэсэн зөрчил илэрчээ

Тарваган тахлын голомтоос, мотоциклээр дөрвөн ширхэг тарвага тээвэрлэсэн зөрчил илэрчээ

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх 45 хоногийн аяныг энэ сарын 7-ны өдрөөс аймгийн хэмжээнд эхлүүлсэн.

Дээрх аяны хүрээнд тус аймгийн онцгой байдал, зоонозын өвчин судлал зэрэг байгууллагуудын алба хаагчид тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байгаа, эрсдэл өндөр сумдад хөдөлгөөнт эргүүл хийж, ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл хүргэн ажиллаж байгаа юм.

Тэгвэл энэ сарын 8-ны өдөр эргүүлийн алба хаагчид Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс иргэн А мотоциклээр хууль бус дөрвөн ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ.

Агнасан тарвагыг шинжлүүлэхээр аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгчээ. Харин зөрчил гаргасан иргэний хэргийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Иймээс тарвага агнахгүй байх, үхсэн мэрэгч амьтдын сэг зэм байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдах зэргээр өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.