СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голоос нэр, оршин суугаа хаяг тодорхойгүй 35-40 насны эрэгтэйн цогцос олджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голоос нэр, оршин суугаа хаяг тодорхойгүй 35-40 насны эрэгтэйн цогцос олджээ

Өчигдөр /2022.08.09/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 200 м “Туул” голоос цогцос гаргуулахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг замыг туулан очиход “Туул” голоос нэр, оршин суух хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.