СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургадугаар сард гэрээсээ гараад сураггүй болсон иргэн хиймэл нууранд осолдсон байж болзошгүй тул эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургадугаар сард гэрээсээ гараад сураггүй болсон иргэн хиймэл нууранд осолдсон байж болзошгүй тул эрэн хайж байна

Өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр /2022.06.22/ Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Зурагтын-Ар хэсгийн 6 дугаар гудамжнаас иргэн О гэрээсээ явганаар гараад сураггүй болсон байдаг. Тэгвэл тус иргэнийг Дархан сумын 3 дугаар багийн нутагт байдаг хиймэл нууранд осолдсон байж болзошгүй нуурын уснаас эрэн хайхад тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Иймд урт 200 м, өргөн 30 м-ийн хэмжээтэй хиймэл нууранд иргэн О /60 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.