Монгол хүүхдүүд уран бичлэгээр буулгасан НҮБ-ын дүрмийг ноён А.Гутеррешид гардууллаа

Монгол хүүхдүүд уран бичлэгээр буулгасан НҮБ-ын дүрмийг ноён А.Гутеррешид гардууллаа

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан 2021 оны зургадугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд монгол хүүхдүүд тус байгууллагын Дүрмийг монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлэх аян өрнүүлсэн.

Уг аянд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн 11-19 насны 37 шилдэг уран бичээч хүүхэд оролцсон байна.

Гадаад харилцааны яаманд тэднийг төлөөлж 12 хүүхэд Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешид үндэсний монгол бичгээр НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг уг аяны түүхийг харуулсан товхимлын хамт гардуулан өгөв.




“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө