Л.Мөнхбаатар: Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тогтоол эцэслэн батлагдлаа

Л.Мөнхбаатар: Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тогтоол эцэслэн батлагдлаа

Өнөөдөр /2022.08.10/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар, “Хөшигийн хөндийд бий болох ажлын байртай холбогдуулж тодорхой төлөвлүүлэлтийг бий болгох талаар ЗГ хөгжлийн төлөвлөлтөө батлуулсан. Эхнээсээ инженерийн дэд бүтцийн эх үүсвэр шугам сүлжээний ажлуудыг хийж эхэлсэн байгаа бөгөөд техникийн шийдэл болон төсвийг тооцоолсон. Эхний ээлийн инженерийн дэд бүтэц 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж гарч ирсэн. Үүнтэй холбогдуулан төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж эцэслэн батлагдлаа" гэв.




Өнөөдөр бар өдөр

16 цагийн өмнө