Л.Энх-Амгалан: Уул уурхайн салбарын лицензийн наймааг зогсоохын тулд зөвшөөрлийг цахимаар олгодог болно

Л.Энх-Амгалан: Уул уурхайн салбарын лицензийн наймааг зогсоохын тулд зөвшөөрлийг цахимаар олгодог болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ "Цахим үндэстэн хөтөлбөрийг эрчимжүүлэх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 1200 үйлчилгээ, улсын хэмжээнд төрийн 685 үйлчилгээ цахимжсан байна. Энэ оны төгсгөлөөр дахин 600 орчим үйлчилгээг цахимжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 1200 үйлчилгээг E-mongolia платформоос цахимаар авах боломжтой болно.  Ард иргэд маань цаг алдалгүй, авлигал, хүнд сурталгүйгээр төрийн үйлчилгээг гар утаснаас авах боломж бүрдэж байна гэж харж байгаа.

Мөн уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийг цахимжуулах чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 13000 лиценз олгогдсон. Энэ лицензийг хэн авсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, ашигласан эсэх нь тодорхойгүй байдаг. Тиймээс Уул уурхайн салбарын далд наймаа гэгдэх лицензийн наймааг зогсоохын тулд зөвшөөрлийг цахимаар олгодог болно" гэлээ. 

ШУУД: