С.Наранцогт: Бүх боомтуудаа авто замаар, гол боомтуудаа төмөр замаар холбовол экспорт гурав дахин нэмэгдэнэ

С.Наранцогт: Бүх боомтуудаа авто замаар, гол боомтуудаа төмөр замаар холбовол экспорт гурав дахин нэмэгдэнэ

Өнөөдрийн /2022.08.10/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд С.Наранцогт дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өнөөдөр засгийн газрын хуралдаанаас эдийн засгийн хөгжлийн яамнаас шинэ сэргэлтийн бодлогын нэгж сэргэлт, боомт дээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, боомтын төлөвлөлт, тулгамдаж байгаа асуудлууд, зайлшгүй хийх ажлын талаар танилцуулга хийлээ. Шинэ сэргэлтийн бодлогод туссан 94 төслийн явцыг ЗГ хуралдаанд сар болгон танилцуулж явж байгаа. БНХАУ-ын сайдын айлчлалын үеэр Ерөнхий сайд өмнөд хөрштэй хиллэж байгаа боомтуудын нарийвчилсан төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярьсан.

Үүнтэй холбоотой эдийн засгийн хөгжлийн яамнаас манай боомтуудын төлөвлөлт түүн дээр тулгамдаж байгаа асуудал, бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа боомтуудын танилцуулга зэргээр ЗГ-аас тодорхой чиглэлүүд өгөгдлөө.

Хятад улс боомтоо өөрсдөө нэгдсэн зангилаа боомт, голлох боомт, бусад боомт гэж ангилаад үүнийхээ дагуу төлөвлөлтөө хийдэг. Ялангуяа төмөр замын боомтуудаа таван жилийн төлөвлөгөөнд туссан байдлаар хийж явдаг. Үүнтэй уялдуулсан төлөвлөгөө танилцуулаад явах чиглэл авсан. Хятадын дээрх ангилалтай уялдуулан бид боомтуудаа эрэмбэлэх, боомтын бүтээн байгуулалтын төслүүдийг энэ эрэмбийн дагуу жагсаах, боомтын бодлоготой холбоотой төслүүдийн явц, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, ирэх 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боомтын шинэчлэлт чиглэлд нэлээн түлхүү зориулах ийм үүрэг даалгаврыг өгсөн. Манай улс ОХУ-тай 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор холбогддог.

Үүнээс ОХУ-ын дөрвөн боомт нь ерөнхий төлөвлөгөөтэй, хоёр нь хэсэгчилсэн төлөвлөгөөтэй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Өмнөд хөрштэй бол долоон боомт нь ерөнхий төлөвлөлт, дөрвөн хэсэгчилсэн боомтын дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдээд явж байгаа. Ирэх оны төсөвт бол бүх боомтынхоо ерөнхий төлөвлөгөө, зарим шаардлагатай гол боомтуудынхаа хэсэгчилсэн төлөвлөгөөг төсвийг төсөвт суулгах ажил хийгдэнэ. Дэд бүтцийнхээ хөрөнгө оруулалт дээр анхаарна. Боомтуудын асуудал дээр газрын асуудал гарч ирж байгаа учраас Засгийн газар дээр холбогдох сайдуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, нэгдсэн шийдэл гаргаж том бүтээн байгуулалтын газрын асуудлыг шийдвэрлэхээр болсон. Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан бүх боомтуудаа авто замаар холбоно. Гол боомтуудаа төмөр замаар холбоно. Энэний үр дүнд шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тусгагдсан төслүүд хэрэгжсэнээр манай улсын экспорт гурав дахин нэмэгдэх зорилт тавин ажиллаж байна” гэв.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө