БИДНИЙ ТУХАЙ: Цөмийн зэвсэггүй Монгол Улс бол “хэцүү цаг үе дэх дэлхийн энх тайвны бэлгэдэл” юм гэжээ

БИДНИЙ ТУХАЙ: Цөмийн зэвсэггүй Монгол Улс бол “хэцүү цаг үе дэх дэлхийн энх тайвны бэлгэдэл” юм гэжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2022 оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа билээ.

Тэгвэл тус айлчлалын талаар НҮБ-ын хэвлэл мэдээллээс “хэцүү цаг үеийн дэлхийн энх тайвны бэлгэдэл бол Монгол Улс” хэмээн онцолжээ. Тус нийтлэлд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш айлчлалын үеэрээ Монгол Улс НҮБ-тай бүрэн эв нэгдэлтэй байдгийг онцлон тэмдэглэж байна.

Өнөө цагт хаа сайгүй геополитикийн эрс хуваагдалтай, зөрчил мөргөлдөөн газар авч буй дэлхийд Монгол Улс цөмийн зэвсгээс ангид бүс нутгийн хувьд бусад улс орнуудад үлгэр дуурайлал болж байна.

Бид сүүлийн хэдэн арван жил анх удаа цөмийн дайн гарч болзошгүй гэх айдастай дэлхийд амьдарч байна. Цөмийн дайн гарахгүй байх цорын ганц арга зам бол цөмийн зэвсэггүй байх явдал. Сүүлийн 60 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын ажилд улам бүр хувь нэмрээ оруулдаг болсон. Жишээлбэл НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монголын энхийг сахиулагчид энгийн иргэдийг зоригтойгоор хамгаалж байдагт талархал илэрхийлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, далайд гарцгүй Монгол орны хувьд тулгарч буй бэрхшээл, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хүчин чармайлтын талаар ярилцаж, Монголын нүүдэлчин айлд зочилж ахуй амьдралтай танилцсан талаар нийтэлжээ.

Эх сурвалж: UN news




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө