ХӨСҮТ есөн ажилтандаа байрны урьдчилгаа олгохоор шийдвэрлэжээ

ХӨСҮТ есөн ажилтандаа байрны урьдчилгаа олгохоор шийдвэрлэжээ

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” –ын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв есөн ажилтандаа байрны урьдчилгаа болох хүн тус бүрд 20 сая төгрөг буюу нийт байгууллагаасаа 180 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ онд лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүд ажилчдынхаа цалинг үе шаттайгаар 10-40 хувь хүртэлх хувиар нэмэгдүүлж эхэлжээ.

Г.ХУЛАН