Үндэсний спортын долоодугаар их наадам болж байна

Үндэсний спортын долоодугаар их наадам болж байна

Наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд хүй долоо худагт үндэсний спортын долоодугаар их наадам зохион байгуулагдана. Тэгвэл өнөөдрөөс тус наадам албан ёсоор эхэлж байна. Уг наадмын хүрээнд үндэсний сурын харваа, Буриад сурын харваа, Урианхай сурын харваа, Морьт харваа, Үндэсний бөхийн багуудын барилдаан, Шагайн харваа Морин өртөө уралдаан зэрэг болох юм.  Энэхүү наадамд Монголын үндэсний спортын хорооны  удирдах зөвлөлийн гишүүн Ө.Сүхбаатар болон аймаг, дүүргүүдийн үндэсний спорт сонирхогчид хүрэлцэн иржээ.

Г.ХУЛАН