“KFC”-ийн багцаас хордсон гэх иргэний гомдлоор шалгалт хийхэд бүтээгдэхүүний дээжээ устгасан байжээ

“KFC”-ийн багцаас хордсон гэх иргэний гомдлоор шалгалт хийхэд бүтээгдэхүүний дээжээ устгасан байжээ

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Смарт” худалдааны төвийн байранд байрлах “Таван богд фүүдсХХК-ийн “KFC Смарт” салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор “Парти” багц захиалж тахиа идээд хордсон тухай иргэний гомдол, мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийжээ.

Улмаар улсын байцаагч хордлогод орсон гэх иргэний захиалга хийсэн өдрийн дээжийг устгахгүй байх, шинжилгээнд хамруулах талаар тус газарт анхааруулсан байна. Гэвч тус газар байцаагчийн тавьсан шаардлагыг зөрчиж тухайн дээжийг устгажээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1 улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ оногдуулахаар ажиллаж байна.