Цэргийн алба хаагчид албан тушаалын байрныхаа гаднах хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тохижуулжээ

Цэргийн алба хаагчид албан тушаалын байрныхаа гаднах хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тохижуулжээ

Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангийн алба хаагчид өөрсдийн амьдарч буй албан тушаалын байрныхаа гаднах хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тохижуулжээ.

Энэ нь Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 20 жилийн ойн төлөвлөгөөний дагуу Уулын нэгдүгээр ротын тасгийн дарга ахлах ахлагч Б.Мөнхцоожоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тоглоомын талбайг шинэчлэн тохижуулж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ мод, олс, дугуй ашиглан хашаа, мини хөл бөмбөгийн талбай, онгоц болон байшин хэлбэртэй элсний хайрцаг, саравчтай иж бүрэн гулсуур, турник, савлуур зэрэг хүүхэд багачуудын биеийг чийрэгжүүлэх иж бүрдлээс гадна бяцхан хүүхдүүдийг тоглуулах дүүжин, анааш, тахь, мотоцикл, машин, сандал зэрэг насанд нь тохирох аюулгүй байдлыг хангасан эко модон тоглоомуудыг урлажээ.