Энэ долоо хонгийн сүүлээр ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ

Энэ долоо хонгийн сүүлээр ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ

Дараагийн долоо хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай халуун байсан ч, хугацааны сүүлчээр ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.

Энэ сарын 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн хойд хагаст, 13-нд баруун, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд зарим газраар, 11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхэнд нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 13-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө