НАМЗХ Монгол улсын урт хугацааны бодлогод саналаа хүргүүлнэ

НАМЗХ Монгол улсын урт хугацааны бодлогод саналаа хүргүүлнэ

Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны II бага хурал 2019 оны 10 дугаар сар 19-нд боллоо.

Бага хурлын эхэнд тус Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдсоноос хойш гурван сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулсан байна.

Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогод НАМЗХ-оос тусгах саналыг хэлэлцэж засгийн газарт хүргүүлэх шийдвэр гарсан байна. Мөн “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Бага хурлын гишүүдийг идэвхжүүлэх, Нийгмийн Ардчилсан үзэл баримтлалыг сурталчилах зэрэг асуудлыг хэлэлцэж амжилттай болж өнгөрлөө.