ВИДЕО: “Тамгагүй төр“ жүжгийг Онцгой байдлын алба хаагчдад гурван өдөр үнэ төлбөргүй тоглож эхэлжээ

ВИДЕО: “Тамгагүй төр“ жүжгийг Онцгой байдлын алба хаагчдад гурван өдөр үнэ төлбөргүй тоглож эхэлжээ

Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ наймдугаар сарын 25-ыг хүртэл тоглогдох билээ.

Тэгвэл тус жүжгийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн долдугаар сард Эрүүл мэндийн салбарын 1700 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй толилуулаад байсан бол өчигдөр /2022.08.11/-өөс эхлэн гурван өдрийн турш Онцгой байдлын алба хаагчдад үнэ төлбөргүй тоглож байгаа ажээ.

ВИДЕО:

ө