НҮБ-ын тэргүүн А.Гутерреш "Төрийн тусгай хамгаалалт"-ын алба хаагчдад талархал илэрхийлжээ

НҮБ-ын тэргүүн А.Гутерреш "Төрийн тусгай хамгаалалт"-ын алба хаагчдад талархал илэрхийлжээ

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш манай улсад гурван өдрийн ажлын айлчлал хийгээд өчигдөр /2022.08.11/ буцсан. Түүний айлчлалыг манай тал “төрийн өндөр, дээд түвшин”-нд зохион байгуулж, “Төрийн тусгай хамгаалалт”-ын алба хаагчид биечилсэн хамгаалалтын үүргийг гүйцэтгэсэн бололтой.

Тодруулбал, НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешыг Монгол Улсад байх хугацаанд нь төрийн гурван өндөрлөгийн түвшинд хамгаалсан гэсэн үг.

Харин энэ хугацаанд Антонио Гутерреш манай төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдад талархал илэрхийлж, тус хамгаалалтыг ахалж байсан алба хаагчийг “Хөөе Зола надтай хамт суу, Та бүхний үйлчилгээнд баярлалаа” хэмээн талархал илэрхийлж байжээ.

 




Өнөөдөр үхэр өдөр

33 минутын өмнө