"Нүүдэлчин" дэлхийн соёлын наадам руу иргэдийн тээвэрлэх автобусны хураамж 2300 төгрөг байна

"Нүүдэлчин" дэлхийн соёлын наадам руу иргэдийн тээвэрлэх автобусны хураамж 2300 төгрөг байна

"Нүүдэлчин " дэлхийн соёлын наадам өнөөдөр эхэлсэн. Наадам амралтын өдрүүдэд үргэлжлэх юм. Иргэдэд нийтийн тээврийн хэрэгсэл дараах цагийн хуваариар үйлчилнэ.

Энэ сарын 13, 14-нд 09:00-19:00 цагийн хооронд 30 минут тутамд Офицеруудын ордны урд талын автобусны буудлаас Горхи-Тэрэлжийн зүг хөдөлнө. Автобусны хураамж 2300 төгрөг байна.

Наадмыг зохион байгуулагчид өв уламжлалаа хүндэтгэн үндэсний хувцастайгаа ирэхийг иргэдэд уриалжээ.