ОХУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч" гэж хүлээн зөвшөөрвөл АНУ-тай дипломат харилцаагаа таслана гэж мэдэгдэв

ОХУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч" гэж хүлээн зөвшөөрвөл АНУ-тай дипломат харилцаагаа таслана гэж мэдэгдэв

ОХУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч улс" хэмээн хүлээн зөвшөөрвөл АНУ-тай дипломат харилцаагаа таслана гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн яам анхааруулжээ.

Тодруулбал, ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Хэрвээ АНУ Оросыг терроризмыг ивээн тэтгэгч орон гэж зарлавал энэ нь дипломат харилцаа тасрахад хүргэж болзошгүй” гэж мэдэгджээ.

М,Захарова "Олон улсын хууль тогтоомжийн эсрэг өөрсдийн хууль тогтоож буй явдал нь Оросыг АНУ-ын зохион бүтээсэн дүрэм журамд суурилсан дэлхийн дэг журмын дагуу амьдрахад хүргэж болзошгүй" гэж нэмж хэлжээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд хандан "Оросыг терроризмыг ивээн тэтгэдэг орнуудын жагсаалт"-д оруулахыг уриалсан юм. Харин өнгөрөгч долдугаар сарын 27-нд АНУ-ын Конгрессын Сенат мөн ийм уриалга гаргаж, заавал биелүүлэх үүрэг хүлээгээгүй тогтоол баталсан. Мөн Чечень, Гүрж, Сирид “Украинд болж буй үйл явдлуудын улмаас тоо томшгүй олон гэм зэмгүй эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд амь насаа алдсан учир ОХУ-ыг терроризмыг дэмжигчээр зарлахыг сенаторууд Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенээс хүссэн байдаг. Хариуд нь Энтони Блинкен "ийм шийдвэр гаргахад бэлэн биш" гэж мэдэгдсэн талаар The New York Times сонинд нийтэлжээ.