Өнөөдөр ТӨВ болон ЗҮҮН аймгийн нутгаар усархаг бороо орох тул  болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр ТӨВ болон ЗҮҮН аймгийн нутгаар усархаг бороо орох тул  болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр /2022.08.14/ Дорнодын нутгаар их бороо орно. Мөн төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул  болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Агаарын температур: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.