“PUBG Mobile World Invitational 2022” тэмцээнд Монголын баг гуравдугаар байр эзэлж, 185 мянган ам.долларын шагнал хүртжээ

“PUBG Mobile World Invitational 2022” тэмцээнд Монголын баг гуравдугаар байр эзэлж, 185 мянган ам.долларын шагнал хүртжээ

“PUBG Mobile World Invitational 2022” тэмцээн гурван өдрийн турш Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод боллоо. Хоёр сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд Монгол Улсаас “Stalwart Esports” баг өрсөлдөв.

Нийт 18 үе өрсөлдсөний эцэст “Stalwart Esports” нийт 180 оноотой гуравдугаар байрт орж, 185 мянган ам.доллараар шагнууллаа. Харин тэмцээний ялагчаар Тайландын “Vampire Esports” баг 220 оноотой тодорч, 525 мянган ам.доллар, хоёрдугаар байрт 197 оноогоор Саудын Арабын “Team Falcons” баг шалгарч, 325 мянган ам.доллар тус тус хүртэжээ. Тэмцээний “MVP” буюу “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Stalwart Esports” багийн “Action” Г.Сүхбат тодорч, 10 мянган ам.доллараар шагнуулсан байна.

“Stalwart Esports” багийн бүрэлдэхүүн:

  • IGL, Scout – Э.Өнөболд (Pika)
  • Support – Б.Билгүүтэй (Skryyy)
  • Attacker – Г.Сүхбат (Action)
  • Fragger – А.Бүрэнбаяр (Top)
  • Coach – Б.Жаргалсайхан (Senator)

Дээрх таван залуу өмнө нь “Astra Academy” гэх нэр дор тоглож, багагүй амжилт үзүүлж байсан. Тэднийг багаар нь Энэтхэгийн “Stalwart Esports” байгууллага эгнээндээ элсүүлсэн юм.